МҮЭ-ийн “Сонгино” амралт, сувиллын товч танилцуулга
МҮЭ-ийн “Сонгино” амралт анх эхчүүдийн амралт сувилал нэртэйгээр 1948 онд байгуулагдсан, байнгын ажиллагаатай,нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авч үйлчлэх өвлийн байр, зоогийн газар, соёлын төвтэй, 150 хүний хурал, зөвлөлгөөн, сургалт явуулах танхимтай.
Сонгино сэргээн засах сувилал нь Монгол улсын “Сувиллын бүтэц, үйл ажиллагаа – MNS 5232:2019” стандартын шаардлагыг хангасан нийслэлээс холгүй орших байнгын үйл ажиллагаатай сувилал болно.Сэргээн засах, эрүүл мэндийн чиглэлээр мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг үндэслэн нийслэлийн дүүргүүд болон улсын хэмжээнд амрагч сувиллуулагчдыг хүлээн авч эмчилгээ сувилгааг стандартын дагуу хийж байна. Тус амралт сувилал нь 2009 оноос эхлэн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газартай байгуулсан гэрээний дагуу аймаг, дүүргүүдээс ахмад настнуудыг хөнгөлөлттэй үнээр хүлээн авч үйлчилж байгаа болно.
Энэхүү сувилал нь нь технологийн хувьд өнөөгийн тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа сэргээн засах сувиллуудтай дүйцэхүйц хэмжээнд сувиллын үндсэн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг монгол улсын хүн амд харьяалал, шатлал харгалзахгүйгээр үзүүлнэ. Шинэчлэгдсэн сувилал нь рашаан, байгалийн бусад хүчин зүйлийн орд газрыг ашиглахгүй боловч сэргээн засах, уламжлалт анагаах ухааны засал, хоол, шим тэжээлийн эмчилгээ үйлчилгээ, яаралтай тусламж, гамшиг ослын үеийн тусламж үйлчилгээ, харвалтын ба мэс заслын дараах сувилахуйн тусламж зэрэг олон мэргэжлийн тусламж, үйлчилгээг байгалийн үзэсгэлэнт, цэвэр агаартай, тав тухтай орчинд,төрөлжсөн мэргэжлийн, найрсаг хамт олон нэг цэгээс үзүүлсэнээр эрүүл мэндийн байгууллага хооронд олон дахин явах иргэдийн чирэгдэл,хүлээгдэл тодорхой хэмжээнд буурч, бие махбодийн болон сэтгэл санааны эдгэрэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулна.
Хэрэглэгчээ дээдэлсэн бидний амжилт:
Бидний давуу тал: